Булган, Хэнтий, Дорнод аймгийн бэлчээрийн ургамал сайн ургажээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 10-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Увс, Хөвсгөл, Орхон, Төвийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн.

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Сэлэнгийн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан.

Архангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Харин Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн ганц нэг сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан