Шилдэг татвар төлөгчдийг шагнаж урамшууллаа


Хэнтий аймгийн 2021 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр Ч.Нарантуяа захиралтай "Ханбүргэд хаан" ХХК, Ц.Чинзориг захиралтай "Өндөрхаан уул" ХХК, Ц.Оюун-Эрдэнэ захиралтай "Мэргэн түмэн" ХХК шалгарчээ.
Мөн Хэнтий аймгийн 2021 оны “Шилдэг татвар төлөгч” иргэнээр хувиараа хөдөлмөр эрхлэгч Э.Хосшагай, С.Энхчимэг нар шалгарч, аймгийн Засаг даргын Жуух бичиг, Шилдэг татвар төлөгчийн “Батламж”-аа гардан авлаа.
Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ удаад аймгийн Татварын хэлтсээс “Монголын татвар төлөгчдийн өдөр”-үүдийн нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Энэ үеэр аймгийн 2021 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж болон орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн иргэдийг шагнаснаас гадна Татварын хэлтэс, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан “Татварын өр барагдуулах 1 сарын аян”-ыг амжилттай зохион байгуулж, ажлын дүнгээр манлайлсан 4 дүгээр багийн Засаг даргыг урамшууллаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан