Нэмэлт санал хураалт энэ сарын 16-нд болно


Улсын Их Хурлын 18 дугаар тойрогт нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд явуулна. Хэнтий аймгийн хэмжээнд нийт 18,796 сонгогч саналаа өгч, 37,03 хувийн ирцтэйгээр нөхөн сонгуульд оролцсон юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй нийт 131 хэсэгт нэмэлт санал хураалтыг явуулахаар Хорооны хуралдаанаас шийдвэр гаргав.
Нэмэлт санал хураалт явуулахад шаардагдах зардлыг нөхөн сонгуулийн батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэхээр болжээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан