Нийлэг улавчийг ердөө арваадхан минут ашиглаад хаядаг. Гэтэл хаягдсан гялгар уут 100-500 жилийн турш байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаг. Энэ хорыг бид худалдан авч багахан хугацаанд ашиглахад балаг нь хэдэн үе удмыг маань дамжина.
Эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин гээд бохирдохгүй, хордохгүй зүйл үлдэхгүй атал юунд өдөр тутмын хэрэглээ болгож, хэрэглэсээр байна вэ?
Тэр дундаа эрүүл мэндийн салбарт жилийн дөрвөн улиралд нийлэг уутан улавчийг борлуулах гэж нэг хүн ажлын цагаар үүдэнд дараалал үүсгэнэ. Нимгэн материалтай учраас зарим хүн өмсөхдөө урж, гудамжинд явсан гутлын уландаа хүрэх тохиолдол олон харагддаг. Хэрэглэсэн улавч хаа сайгүй хийсч, хогийн саваар сагана. Энэ бүхэн эцэст нь эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадах уу?