Дадал сумын удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг анхааруулав



Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат сумдаа тойрч ажиллаж байгаа бөгөөд 2020 оны томилолтоо Дадал сумаар өндөрлүүлэв.


2021 ондтуссуманд 2,9 тэрбум төгрөг төсөвлөгдөн иржээ.Сумын давсан орлого 42236,9 мянган төгрөг гарсан бөгөөд2020 онд шинээр нэгдсэн халаалтад орсноор түлш халаалтад 42,5 сая төгрөгийн өр үүсээд байгааг тус сумын Засаг дарга мэдэгдлээ.


Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатхэлэхдээаялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж буй Дадал суманд дотоодын жуулчид мянга мянгаараа ирдэг. Гэтэл төсвийн давсан орлого хангалтгүй байна гэж үзэж, цаашид жуулчдад хандсан бодлого барих, төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд сумын удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой анхааруулав. 


Дадал сумандаймгийн орон нутгийн хөрөнгөөс нийт 65,0 сая төгрөгийн эрх шилжсэн ажил, ОНХС-ийн хөрөнгөөр 107.1 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна.2019 оноосэхлэнтуссуманд Азийн хөгжлийн банкны 19 сая долларын санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн бол 2020онд Улсын төсвийн томоохон хөрөнгө оруулалтаарнутгийн удирдлагын ордон,сургуулийн дотуур байрны барилга, Онон голын гүүрний их засвар, спорт заал зэрэг олон ажил өрнөсөнаж.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан