Зөвлөмж: Хөл хорионы үед хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн дэмжих вэ?


Т.САЙХАН
COVID-19-ийн эсрэг зөвлөгөөг Оном сангийн эх сурвалжтайгаар хүргэж байна.  Энэ удаа СЭМҮТ-ийн  хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч  Л.Цэрэндолгорын хөл хорионы үед хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн дэмжих тухай зөвлөгөөг хүргэж байна. 
Өдөрт юу хийж болох вэ?
  • Бага насны хүүхдүүдэд өдөр болгоно 20 минутын хугацаанд сонирхолтой зурагт ном уншиж өгөөд тухайн номон дээр гарсан үйл явдал, агуулгын талаар эргэн ярилцаарай. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирч, өдрийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой болдог.
  • Хүүхдэдээ зураг зурах, баримлын шавраар ямар нэгэн бүтээл хийх, цаасаар хайчилбар хийх, дуу, бүжиг сурах зэрэг хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон аргууд байдгийг сонгон авч хэрэгжүүлж сургаарай. Ингэхдээ хүүхдээ хийгээрэй гээд орхиж болохгүй, харин хамтран хийж хөл хорионы үед хүүхдийнхээ сэтгэл зүйг дэмжиж, дурсамжтай цагуудыг бүтээх боломжтой юм. Дэлгэцийн хэрэглээнд хэрхэн хяналт тавих вэ?
  • Бага насны буюу 2 хүртэлх насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэхгүй байхад нь анхаараарай. Харин энэ үед хүүхэдтэйгээ хамт тоглож, ярилцаж, амьд харилцаа тогтоох нь чухал байдаг.
  • 2-5 буюу сургуулиас өмнөх цэцэрлэгийн насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээнд хяналт тавьж, өдөрт 1 цагаас хэтрүүлэхгүйгээр зохицуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ 1 цагийн турш үргэлжлүүлэн хэрэглүүлж болохгүй. Харин дунд нь 2-3 удаагийн завсарлагатай хэрэглүүлснээр хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах боломжтой болдог
  • 6-12 насны буюу сургуулийн бага ангийн хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хэрэглээг өдөрт 1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд тохируулж хэрэглүүлэх ёстой. Ингэхдээ мөн адил завсарлагааг мартаж болохгүй.
  • 13-19 насны буюу өсвөр насны хүүхдийн нийт дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрэхгүй байх тал дээр анхаарч хяналт тавиараарай. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагч нар завсарлагааг огт мартаж болохгүй. Энэ үеэр хоол цайг идүүлэх, амраах, унтуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүдийн дархлааг дэмжиж, сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах, дэлгэцийн донтолтоос сэргийлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалж, дэмжиж байгаа гэсэн үг.
  • Хүүхдийн мэдрэмжийг нээхэд нь тусалж, зөвлөж, сонсож өгөх хэрэгтэй. Хүүхдүүд өмнө нь өдөртөө, гадаа гарч найзуудтайгаа тоглож, сургууль цэцэрлэгтээ явж нийгмийн харилцаанд оролцдог байсан. Харин хөл хорио тогтоосноор энэ харилцаа үгүй болж, яваандаа хүүхэд уурлаж, бухимдах, түрэмгий авир гаргах, өмнө нь гаргаж байгаагүй зан авирыг үзүүлж болно. Иймд хүүхдийнхээ санал бодлыг нь хуваалцаж, мэдрэмжийг нь ил гаргаж өгөхөд нь сайн дэмжих хэрэгтэй.
  • Найз нөхөдтэй нь холбоо харилцааны хэрэгслүүдийг ашиглан холбоотой байлгах, өөрсдөө хүүхдүүдтэйгээ янз бүрийн сэдвээр ярилцан нийгмийн харилцааны хэрэгцээг нь хангаж өгөхийг хичээгээрэй. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан