Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ


Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэнд хамгийн их анхаарч ирсэн нэгэн зүйл бол зам харилцаа билээ. Тиймээс ч харгуй зам тавих арга технологийг улам боловсруулан хөгжүүлж ирсэний дүнд төгс гэхээр “мөнхийн” зам бүтээсэн байна. Харин уг технологийг Голландчууд сэдэж олсон бөгөөд хуванцараар бүтээсэн уг зам ердийн арга барилаар байгуулсан замаас хэд дахин урт эдэлгээтэйн дээр үрэлт, элэгдэл, элдэв гэмтэлд орох нь бага байх аж. Хамгийн гол нь шинэ технологийн зардал маш хямд төсөр тусаад зогсохгүй дэлхий дахины далай тэнгисийг хог хаягдлаас цэвэрлэхэд туслах гэнэ. Одоо уг замыг байгуулах төслийн ажил цэгцэрч, Голландын автозам барилгын KWS Infra болон VolkerWessels компаниуд ойрын хугацаанд хүн төрөлхтний түүхэнд анх удаа шинэ төрлийн зам бүтээн байгуулах ажил өрнөх аж.
Хуванцар эдээр барьсан шинэ зам эхлээд Роттердам хотод тавигдах бөгөөд хотын удирдлагууд шинэ төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл өгчээ. "Мөнхийн" зам төслийг санаачлагчдын онцлон тэмдэглэж буйгаар, зам тавих уламжлалт арга технологоос олон талаараа илүү бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт аргаар байгуулсан цардмал замыг ч дагуулахгүй элэгдэл хорогдол багатай, халуун хүйтэнд тэсвэртэй эд аж. Сонирхолтой нь шинэ төрлийн зам тэнгис далайд хуралдсан хогийг цэвэрлэнэ гэж байгаа. Учир нь далайд хаягдсан өчнөөн их тонн хуванцар лонх, хог хаягдал ашиглан зам байгуулах аж. Харин хуванцар замыг угсрах бөгөөд хэдэн 7 хоногийн дотор л хэдэн зуун километр урт зам тавигдсан байна. Хөнгөн хийцтэй мөртлөө бат бөх уг замыг угсарсны дараа харин дээгүүр нь дагтаршуулсан элс дэвсэж өгөх аж. Мөн энэ шинэ замын дагуу харилцаа холбоо, цахилгаан сүлжээ тавих ховил ухах хэрэггүй, энэ нь хөрөнгө мөнгө, цаг хэмнэх төдийгүй, аливаа сүлжээ холболтыг бүтэц тэр чигтээ замын хавтан дотор орох учир уг хавтангийн дотуур цэвэр бохир усны хоолой ч явуулах боломжтой юм байна. Зам барилгын компанийн фэйсбүүк хуудсанд тэмдэглэснээр, зам хучилтын шинэ төрөлд ан цав үүсэж нүх гарах ямар ч асуудалгүй, -40-өөс +80 хэмийн халуун хүйтний хэлбэлзэл, химийн бодисонд тэсвэртэй, засвар үйлчилгээ хийх ямар ч шаардлагагүй гэжээ.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан