Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзах юм. Энэ дагуу тэрбээр өнөөдөр Хэнтий аймгийн иргэдтэй уулзана. Уулзалт 14.00 цагаас Хэнтий аймгийн Спортын ордонд болно. Харин маргааш 11.40 цагаас Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзах бол 13-ны өдөр 17.00 цагаас Дорнод аймгийн иргэдтэй уулзана.