Тусгай горимоор ажиллаж байсан байгууллагуудыг энгийн горимд шилжүүлжээ

Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны коронавирусын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хяналтын постыг татан буулгах шийдвэр гаргажээ.
Учир нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасантай холбоотой тус хурлаас хэд хэдэн шийдвэрүүдийг гаргажээ.
Тухайлбал коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан зөвлөмж шаардлагыг хангасан хүүхдийн тоглоомын газар, баар /диско болон бүжгийн баарнаас бусад/, шашин, соёл урлаг, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн ажиллуулахаар боллоо. Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр 24 цагаар ажиллаж байсан эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг буулгажээ. Коранавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр  ажлын тусгай горимоор ажиллаж байсан байгууллагуудыг энгийн горимд шилжүүллээ.
Мөн Хэрлэн суманд тохиолдсон үерийн аюулт үзэгдлийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн шатахууны зардалд зориулж 1.1 сая төгрөгийг иргэд ААН-ээс өгсөн хандивын мөнгөнөөс санхүүжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан