БНХАУ-д саяхан том хэмжээний шүүх хурал болж, улс маш их хэмжээний хөрөнгөө эргүүлэн авсан байна.
Нийт 4082 хувьцаа эзэмшигчийн (1039 гадаадын иргэн) эд хөрөнгийг хурааж, хорьж шийтгэлээ. Зарим гэмт этгээдүүд хилийн цаана оргон зайлсан тул 590 хүнийг эчнээ шийтгэн, эзэмшилд нь байсан объект, аж үйлдвэрийн газруудыг хураан авчээ.
Хууль бус хувьчлалын ажилд хамтран оролцсон 6000 төрийн албан хаагчид бүх насаар нь хорих ял оноож, 15 мянган хүнд янз бүрийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Тэдний дунд хууль, прокурорын ажилтнууд маш олон байжээ.
1994 онд Шэньжэний төмрийн үйлдвэрийн хувьцааны 22 хувийг авсан Чжао Бо цаазын ял сонссон ч шүүхээс өндөр насыг нь харгалзан, бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна.
Хууль бус хувьчлалыг илчлэн, шүүх ажиллагаа бүтэн найман жил үргэлжилсэн юм. Энэ ажиллагааны дүнд Хятад улс 122 их наяд юанийн хөрөнгөө эргүүлэн авлаа. Гадаадад хөрөнгөө гаргасан гэмт хэрэгтнүүдэд Хятадын Засгийн газар хөрөнгө мөнгөө буцаан тушаахгүй бол гэр бүлийг нь буудан алах болно гэж анхааруулсны дүнд 45 их наяд юань хилийн чанадаас буцан орж ирсэн юм.
Ардын шүүхээс “Хорин жилийн өмнө урвагч улстөрчид хууль бусаар улсын хөрөнгийг хувьчилсан. Одоо тэд худалдан авагчидтайгаа хамт шийтгүүлж байна” гэж мэдэгджээ.