
Дээрх олдворыг 2011 онд хийсэн малтлагын үеэр олж илрүүлжээ. Палеонтологичид олдвороо Жон Карпентерын 1982 онд бүтээсэн Антарктидын туйлын станц дээрх харь гаргийн амьтдын тухай аймшгийн киноны нэрээр " The Thing" гэж нэрлэсэн байна. Найман жилийн турш судалсны эцэст эрдэмтэд олж илрүүлсэн өндөг нь эртний хэвлээр явагчийн өндөг гэж итгэлтэйгээр мэдэгдэж буй нь энэ аж. Энэхүү олдвор нь үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн том өндөг болсон бол бүх түүхийн хугацаанд хамаарах өндөгнүүдээс хэмжээгээрээ хоёрдугаарт оржээ. Уг өндгийг зөвхөн эпиорнис шувууны өндөг л давах аж. Тэмээн хяруултай төстэй эдгээр шувууд нь 17-р зууны дунд үе хүртэл Мадагаскарт амьдарч байжээ.
Д.Жаргал