Улс, аймаг, сумын аваргуудын шагналыг гардууллаа


Хэнтий аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд улс, аймаг, сумын аваргуудад шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. Шагнал гардуулах ёслолд аймаг, сумын удирдлагууд оролцож "Монгол Улсын аварга малчин"-аар Э.Батзориг, "Монгол Улсын аварга тариаланч"-аар Д.Осоржамаа нар шалгарсныг гардуулж баяр хүргэлээ.
Мөн "Аймгийн аварга малчин"-аар Т.Дашдаваа, Л.Цогбадрах, Б.Батбилэг нарын гэр бүл, "Хэрлэн сумын аварга малчин өрх"-өөр Хэрлэн багийн малчин Ц.Болдбаатар, Ц.Алтаншагай, Булаг багийн малчин Ц.Ганболд, Д.Алтанцэцэг, Баянмөнх багийн малчин Г.Цэрэнпил, А.Оюунгэрэл, Сариг багийн малчин Д.Баянмөнх, Д.Саруул-Оргил, Өлзийт тосгоны малчин А.Тогтохбилэг, Б.Энх-Амар, Тахилгат тосгоны малчин С.Жанчив, Г.Үүрцайх, Р.Галбадрах, Н.Цэцэгмаа, Г.Мөнгөнсүрэн, А.Мэндцэцэг, "Сумын аварга тариаланч"-аар И.Цэвэлжид нар тус тус шалгарч, шагналаа гардан авчээ. Энэхүү шагналыг сар шинийн баяраар гардуулах байсан боловч COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж хойшлуулснаар эл өдөр шагнал эзэддээ хүрсэн юм. 
Хэнтий аймаг 2019 оны жилийн эцсийн мал тооллогоороо 4,9 сая малгай тоолуулж, улсдаа малын тоо толгойгоороо айргийн тавд бичигдэж, Өмнөдэлгэр сум хамгийн олон малтай сумаар шалгарсан. 2019 онд тус аймгаас Улсын аварга малчин-8, Хошой аварга малчин-1, Алтан төлийн эзэд, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олон тус тус шалгарсан байна. 

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан