НДЕГ: Бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдсонд тооцож, НДШ-ээс чөлөөлнө


Коронавирус халдварын нөлөөг бууруулж, эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх болсон. Иргэдийн дунд орлого нь буурсан ААН-ийн нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөгдөнө гэсэн ойлголт байсан. Тэгвэл өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдсонд тооцож, НД-ын шимтгэлээс чөлөөлнө гэж мэдээллээ.
Дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч 2020 оны дөрөвдүгээр сараас  эхлэн есдүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч
  • Төрийн бус байгууллага тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч
0000.jpg
Коронавирусийн онцгой нөхцөл байдлын үед бүх аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг доголдож,орлого нь буурсанд тооцно.
Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.
Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56700 төгрөг байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.
Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сар бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.
Холбогдох мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлах утас 7777-1289 болон “Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө Facebook  хаягаар хандаж авна уу.
Нийгмийн даатгалын ерөнхий газарскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан