Онцгой нөхцөлд архи зардаг өдрийг цөөлье


Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэгчээр архинаас үүдэлтэй гэмт хэрэг сүүлийн саруудад нэмэгджээ.  Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээнд архидах нь ихэссэн байна. Үүнийг ЦЕГ-аас гаргасан судалгаанаас харж болно.
Тодруулбал: Энэ оны эхний гурван сарын байдлаар 4178 хүнийг эрүүлжүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 129-өөр нэмэгдсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу 1880 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 93-аар өссөн үзүүлэлт. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1193 -аар өссөн байна.
Тэгэхээр коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан баар, караоке гэх мэт цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэдий ч ахуйн хүрээний архидалт байсаар. Архи ууж, агсам согтуу тавих, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Цагдаагийн алба хаагчдад  "Аав агсам тавиад байна, нөхөр дарамтлаад байна" гэх мэт гомдол тасрахаа больжээ.  Энэ нь  бүхэн  баар цэнгээний газруудыг хаасан ч архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах ёстойг харуулж байгаа юм.
Тэгэхээр хамгийн эрдсэлтэй нөхцөлд байгаа манай улсын хувьд ч хөл хориог чангатгахын хэрээр нэмэгдэж байгаа ахуйн хүрээний архидалт түүнийг дагасан гэмт хэрэг, зөрчлийг анхаарах хэрэгтэй байна.  
Коронавирусийн халдвар хаалга тогшихын зэрэгцээ хаалттай хаалганы цаана эрээн бараан амьдрал ч үргэлжилж байгааг анхаарна уу. Ядаж онцгой нөхцөл үүссэн энэ цаг үед архи зардаг өдрийг цөөлье.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан