Коронавирус анх тархаж эхэлсэн Хубэй мужийн хөл хорио маргааш цуцлагдана

Шинэ коронавирусийн тархалтын анхны голомт болсон Хятадын Хубэй мужийн хөл хорионы дэглэмийг маргааш буюу Лхагва гарагаас эхлэн зогсоох болсныг Бээжингийн эрх баригчид өнөөдөр мэдээлжээ. Тус мужийн төв Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлахаар болсон байна. Ингэснээр иргэд тус мужаас чөлөөтэй гарч явах, мөн мужийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болж байна. Ухань хот болон Хубэй мужийн өөр хэд хэдэн хот нэгдүгээр сарын сүүлээс эхлэн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан юм. Энэ нь шинэ коронавирусийн халдварыг Хятад даяар тархахаас сэргийлсэн хатуу арга хэмжээ байлаа.

Э.Сэмүүн 
Эх сурвалж: Russia Today
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан