
Харилцан ашигтай, тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан тус холбоо нь Зүүн хойд Азийг хамтдаа хөгжүүлэх, гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, харилцан ойлголцолд үндэслэсэн итгэлцлийг бий болгож улмаар дэлхийн энхтайвны үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг зорилго болгон ажилладаг гэнэ. Тус байгууллагад 1998 онд Төв, Сэлэнгэ аймаг гишүүнээр элссэн бөгөөд улмаар 2006 онд Улаанбаатар хот болон бусад 19 аймаг гишүүнээр элсчээ.
Д.Одонтунгалаг