Өөрийнхөө малыг өсгөж хүний малыг муулж зардаг иргэн баригджээ. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын мянгат малчин Б өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран саахалтынхаа 20 гаруй хонийг хулгайлж муулан махыг нь бусдад зарах гэж яваад үйлдэл дэрээ баригдсан байна. Одоогоор тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Монгол хүний тэр тусмаа малчин хүний сэтгэхүйд үл зохицох энэ мэт үйлдэлд хатуу цээрлэл хүлээлгэхгүй бол хүн хүч багатай нэгнийгээ дээрэлхэж малд нь ил далд эзэн суугчид олширч байгаа талаар хөдөөгийн иргэд ярьж байна. Харин хууль хүчний байгууллагууд хулгайлаад муулаад зарах үед нь барих биш харин дээрх үйлдлээс сэргийлсэн, сэрэмжлүүлсэн дорвитой ажил зохио хэрэгтэйг малчид хэлдэг.
Тиймээс хаяагаа хадардаг малчдад ногдуулах хариуцлагыг улам чангатгах хэрэгтэй байна.
Малын хулгайч нартай тэмцэхдээ одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: "Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан "олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно.
Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байдаг. Энэ нь хөнгөн хэлбэрийн хариуцлагаа тул малын хулгайлагч нарт хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагатай зүй ёсоор тавигдаж байна.
TUR.MN