ХЭНТИЙ: Аварга тосон нуурт нөхөн сэргээлт хийнэ


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд ажиллах үеэрээ Аварга тосон нуурыг түшиглэсэн амралтын газруудын үйл ажиллагааг нэг жил зогсоож, нѳхѳн сэргээлт явуулах хэрэгтэй талаар онцолжээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  “Тус нуурын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 241 иргэн, ААН нѳхѳн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцох ёстой. Нуураа нѳхѳн сэргээчихвэл рашаан сувиллын орчимд тусгай дүрэм гаргаж, үйлчилгээний стандарт нэвтрүүлнэ” гэлээ.
Нуурыг нѳхѳн сэргээхэд энэ жил улсын тѳсвѳѳс 200 сая тѳгрѳг, орон нутгийн тѳсвѳѳс 20 сая тѳгрѳг, Багануур ТѲХК-аас 66 сая тѳгрѳг, нийт 286 сая тѳгрѳгийг тусгажээ. Дэлгэрхаан суманд Аварга тосон рашаан сувиллын газар байгуулагдаад 50 жил болж байгаа аж. Сүүлийн жилүүдэд нуурын ус эрс багассан. 20 метрээс хоёр метр хүрэхгүй болсон байна. Тиймээс нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан