Ерөнхийлөгч Х.Баттулгадаа нэг зүйлийг сануулмаар байна


Төрийн тэргүүн болох гэж, төв хөдөөгүй мацаж байхдаа таны амласан амлалтууд миний өмнө байна. Энэ амлалтуудыг чинь би бараг цээжилчихсэн юм. Өглөөд хэдэн тарни уншихдаа залгуулаад таны амлалтуудыг уншчихдаг.
Та, ард түмнээ өр зээлгүй жаргаана гэсэн. Оффшорын их валютыг оруулж ирээд ард түмэндээ хүртээнэ гэсэн. “60 тэрбумынханд” арга хэмжээ авна гэсэн. Шүүх хуулийнхны “шүүсийг шахна” гэсэн.
Бүгд худал болсон. Наад шүүх, прокурорынхон чинь МАНАН-мафийн толгойлогчдыг бараг бүгдийг зохион байгуу­лалттай оргуулаад гадагшаа гаргачихсан. Монголын мөнгө эздээ дагаад гадагшаа урсаад алга болсон.
Энэ бүхнийг би юуны учир танд сануулж байна гэвэл, ядаж л оффшорынхоо тэр их валютыг оруулж ирээд өчүүхэн хэсгээр нь өндөр настныхаа зээлийг тэглэчих л дээ. Танд эрх мэдэл нь бий. Шүүх, прокурорын удирдлагын хэдэн хүн таны л харцны аясаар хөдөлж байгаа нь нууц биш.
Тун болмооргүй бол Улсын дээд шүүхийн дарга Х.Батсүрэнгээс эхлээд тэр “дарамтлуулаад байгаа” Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаа, “дарамтлаад” байгаа бүлэглэлийг нь зайлуулчих л даа. Ард түмэн яасан их баярлах бол. Улс орон ч яасан түргэн дэвжиж дээшлэх бол!
МУСГЗ Г.Жамьян
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан