Манан дундах амьдралд маргааш гэж үгүй

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтолтын тасгийн зөвлөх эмчийн хүлээлгийн өрөөний цагаан буйдан дээр өдөр бүр олон хүн сууна. Тэдний ихэнх нь цэвэрхэн хувцасласан, чинээлэг харагдах бөгөөд хэрэг тарьсан нь гартаа барьсан мэдэгдэх хуудсыг харахад тодорхой. Зөвлөгөө авч, байцаалтаа өгч дууссан залуус зөвлөх эмчийг даган цувран алхахдаа “Энэ нэг л биш болоод байна” гэсээр гараад явах нь ч бий. Магадгүй тэд энэ байшинд буцаж ирэхдээ донтолтын биш хурцын тасагт хэвтвэл нартын жаргалыг эрүүлээр мэдрээгүй дээ харамсаад ч нэмэргүй болсон байх биз.
СЭМҮТ бидний нэрлэж заншсанаар Шар хадны эмнэлгийн хурцын 4-р тасаг. Хэзээ нэгэн цагт мансууран суугаа хэн ч энд  ирэхийг үгүйсгэхгүй. Эсвэл шоронд. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Эрх чөлөөг дураар дургих, хүсэл сонирхлыг шунан донтох гажуудал руу чиглүүлж буй бидний ааш араншин. Эцэст нь хуучирсан хэдэн цагаан байшингийн нэгд эм тарианы үнэр, эрүүл бус хүмүүсийн агаараар амьсгалахад хүрнэ.
Зүгээр л шохоорхол төдийгөөр эхэлсэн үйлийн лайг донтолт гэсэн онош тавиултлаа хэтрүүлэх хар тамхины хэрэглээ, хүрээлэл нүдэнд ил болж, цагаандаа гарчихаад байна. “Хэн ч байсан тухайн бодисыг давтамжтай хэрэглэвэл хамаарал үүснэ. Бүх эрхтэн системийн сүйрэл үүсгэнэ. Амьдралаа алдахыг хүсэхгүй л бол хэн ч байсан бүү хэрэглэ” гээд сурталчлаад байдаг өнөөх олны танил эрхмүүд хүртэл сүүлийн үед  “хар тамхи”-тай хамааралтай болж таарлаа. Эдийн засаг, бие сэтгэлийн таашаал авах хэрэгцээнээс урган гарсан энэ зах зээлийн эргэлт хүчээ авсаар л.
Хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг бол Монгол Улсын хүн амын 70 орчим хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд бүрдүүлдэг. Гэтэл хар тамхинд холбогдсон этгүүдийн дийлэнх нь энэ насны хүмүүс байна. Тэгэхлээр мөнөөх хүний биеийг эзлэн тэтгэгч ус яажшуухан булингартаж буйг төсөөл дөө.

С.Ундармаа
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан