Энэ оны хамгийн их авилга авсан байгууллагаар улс төрийн намууд нэрлэгджээ


2006-2008, 2017-2019 онуудын үнэлгээгээр хамгийн их авлигад өртсөн таван байгууллагйг харьцуулбал үр дүн нь асуудлын эх үүсвэрийг харуулж байна. Үнэлгээнд өөр өөр цаг үед хамрагдсан нийт 20 орчим байгууллагын тоо байгаа боловч ердөө тавыг нь тогтмол сонгожээ.
Итгэл найдвар бага байсан хоёр цаг хугацаанд шүүхийн тогтолцоо нь авлигад хамгийн их өртсөн байгууллагын тоонд орж байсан юм. 2019 онд шүүхийн тогтолцоо нь авлигад хамгийн их автсан байгууллагуудын хоёрт бичигдсэн. Үүнийг шүүх засаглалтай холбоотой авлигын хэргүүд гэнэт өссөнтэй холбож хэлэх нь хэцүү.Харин улс төрийн яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүх засаглалын авлигын асуудалд анхаарлаа хандуулсантай холбоотой юм.
 
I
II
III
IV
V
3 сар 2019
Улс төрийн намууд
Шүүхийн тогтолцоо
Газрын алба
УИХ
Орон нутгийн худалдан авах тендер
3 сар 2018
Газрын Алба
Улс төрийн намууд
УИХ
Үндэсний засгийн газар
Шүүхийн тогтолцоо/ Уул уурхайн
3 сар 2017
Газрын Алба
Улс төрийн намууд
Уул уурхайн
УИХ / Хууль эрх зүй
Үндэсний засгийн газар
3 сар 2008
Газрын Алба
Уул уурхайн
Гааль
Бүртгэл, Зөвшөөрлийн Үйлчилгээ
Шүүхийн тогтолцоо
3 сар 2007
Газрын Алба
Гааль
Уул уурхайн
Шүүхийн тогтолцоо
Бүртгэл, Зөвшөөрлийн Үйлчилгээ
3 сар 2006
Газрын Алба
Гааль
Уул уурхайн
Шүүхийн тогтолцоо
Цагдаа
 
 
Засгийн газар жагсаалтад багтаагүй
Судалгаанаас харахад Шүүх засаглал болон Газрын алба нь Монгол Улсын авлигын асуудалтай байгууллагаар байнга нэрлэгдэж ирсэн байна.Сүүлийн үед УИХ, улс төрийн намууд болон Засгийн газар гарч ирсэн нь авлигын эсрэг үр дүнтэй бодлогыг боловсруулахад тулгарч буй хамгийн том саад бэрхшээл болоод байна. Энэ асуудлын хүрээнд 2019 оны судалгаагаар ажиглагдсан цорын ганц эерэг хандлага бол Засгийн газар авлигад өртсөн таван байгууллагын жагсаалтад багтаагүй явдал байв.
Эх сурвалж: Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа 2019
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан