ДУЛААНЫ СТАНЦ БАРИГДСАНААР 70-80 ХҮН АЖИЛТАЙ БОЛНО



Энэ онд Хэрлэн сумын 4-р багт дулааны станцын 2 дугаар хэлхээний шугамын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд  400 м шугамын ажлыг  Улсын төсвийн 700 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж ашиглалтад орууллаа. БНСУ-ын зээлийн хөрөнгөөр "Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн ажлын зураг батлагдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлахад бэлэн болсон. Тендер зарлагдсанаар Ирэх оны хавар барилга угсралтын ажил эхэлнэ. 30 мвт хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор 70-80 ажлын байр шинээр нэмэгдэх аж.С.Ган-Эрдэнэ

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан