Сувилагч тариа андуурч хийн бусдын аминд хүрсэн үү?


Хэнтий аймгийн Биндэр суманд сувилагч тариа андуурч, судсанд хийснээс бусдын амь нас хохирсон тухай мэдээлэл фэйсбүүк хуудаснаа мэдээлэгдсэн байна. “Монгол Улсын Тусгай үүрэгтэй албадууд” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллэж буйгаар бол уг хэрэг өнгөрсөн 10 дугаар сарын 24-ний өглөөний 06 цагт болсон байна.
Ингээд фэйсбүүк эх сурвалжийн мэдээлснийг уншигчиддаа хүргэе.
Хэнтий аймгийн Биндэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан 52 настай иргэн Б нь тэтгэвэртээ сууж байх үедээ Бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй мэс засалд хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлгээс гарах өдрийн өглөө буюу энэ оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 06:00 цагт, цагийн тариаг нь хийхдээ сувилагч А нь цефатоксин тариаг өвчтөнд тарих гэж байгаад андаарч булинд хийдэггүй Бензатин пенициллин тариаг судсаар тарьснаас үүдэн өвчтөн нас барсан болох нь тогтоогджээ.
Тухайн сувилагч нь 2018 оны 07-р сард ажилд орсон буюу жил гаран хугацаанд тус тасагт ажиллаж байсан байна.  Төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн боловч орон тоо байхгүйн улмаас мэс засалд сувилагчаар ажиллаж байсан байна. Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А нь гадуур байцаалтанд байгаа юм байна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэхгүй, боломжгүй гэнэ. Эх сурвалж: Хэнтий аймгийн цагдаагийн газар” гэжээ.
tsagdaa Сувилагч тариа андуурч хийн бусдын аминд хүрсэн үү?
Н.БАТАА
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан