Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг манай улс 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн билээ.
Монгол Улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байдаг. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй аж.
Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.
Нийт ахмадын нэг хувь нь магистр болон докторын зэрэг хамгаалсан бөгөөд 63 хувь нь боловсролгүй бага, суурь болон бүрэн дунд, 16 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн дунд, 20 хувь нь дипломын болон бакалаврын дээд мэргэжилтэй.
Мөн 86 хувь нь цэргийн алба хаасан ба 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос онцоллоо.