Бидэнд ямар ч сайн ах нар байхгүй!!!


Юуны учир БНХАУын дарга Монгол улсын ерѳнхийлѳгчийг жилд 2 удаа урьж уулзав.Юуны учир АНУын батлан хамгаалах яамны сайд Монголд айлчлав, Америкийн ерѳнхийлѳгч Монгол улсын ерѳнхийлѳгчийг урьж уулзав.Юуны учир ОХУын ерѳнхийлѳгч Монголд айлчлав.Бидний сайн ах нар болж Монгол улсыг хѳгжүүлэе, асуудлыг нь шийдэе туслалцъя гэж тэд лав уралдаагүй. Тэд бүгд ѳѳр зорилготой !!!Дэлхийн хамгийн том 3 гүрэн хоорондоо худалдаа болон цэрэг арми бүс нутгийн хүрээнд асуудалтай байгаа учраас, азаар ч юмуу гайгаар ч юмуу Монгол улсын газар зүй байрлал геополитикоос хамаараад тэдэнд Монгол улс одоо хэрэг болоод байгаа юм.
🇺🇸 Америкийн агаарын хамгаалалт буюу пуужин эсэргүүцэгчийг Монголд байршуулахгүй
🇨🇳 Хятадын Шанхайн хамтын ажиллагаанд элсэхгүй
🇷🇺 Оросын хийн хоолойг Монголын нутгаар тавиулахгүй байвал Монгол улс олон улстай дипломат харилцаагаа болон Тусгаар тогтносон бүрэн эрхт улсаа удаан хугацаанд хадгалж чадах юм.
Зарим хүмүүс: Оросын хийн хоолойг тавиулсан юм чинь бид нар үнэгүй шахам хий аваад бүх орон сууц гэр хорооллыг хийн дулаанаар хангаад утаагүй болж мѳн жил бүр татвар аваад яг л асуудлуудаа шийдчихнэ гэж бодох юм.
Алсдаа Европ шиг байдалд орох бус уу нэг ѳглѳѳ хайртай ах нар маань тэр гэрээнд гарын үсэг зур эсвэл тийм юмаа ѳг үгүй бол хийн крантаа хаалаа гэвэл хѳлдѳж үхэхгүйн тулд за л гэдэг байхдаа тэ?!
Энгийн жишээ: Бид шатахууны хэрэглээнийхээ 92.3%ийг ОХУаас импортлодог. Нэг ѳглѳѳ Орос ах нар шатахууныхаа үнийг литр тутамд 100т ѳѳр нэмлээ гэхэд юу болдог билээ Засгийн газар огцрох дээрээ тулж талбай дээр хүмүүс жагсаж, ѳргѳн хэрэглээний бараа автоматаар 500 тѳгрѳгѳѳр ѳсдѳг. Ийм байдал дээрээсээ нэмээд гэрийнхээ дулааныг шийдүүлчихвэл бид яах вэ ⁉️
🇲🇳 Монгол улсыг монголчууд л ѳѳрсдѳѳ сурч мэдэж боловсорч хѳгжүүлэхээс аль нэг сайн ах нар хэзээ ч хѳгжүүлэхгүй!!!
“Юм болгон учиртай
Тэд өгсөн л бол заавал буцааж авдаг.”
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан