Дэлхийн хөгжин цэцэглэлтийн чансаанд Монгол уруудсаар л

Их Британийн "Legatum Institute" байгууллагаас дэлхийн улс орнуудын хөгжин цэцэглэлтийн чансааг  (The Legatum Prosperity Index) шинэчлэн гаргалаа. 2018 оны чансаанд 149 орон хамрагджээ. 2006 оноос эхлэн гарсан тус чансааг улс орнуудын амьдралын 9 гол салбарын үзүүлэлтийг харгалзан гаргадаг билээ. 
Эдийн засаг.
Бизнес эрхлэлт.
Удирдлага.
Боловсрол.
Эрүүл мэнд.
Аюулгүй байдал.
Хувийн эрх чөлөө.
Нийгмийн баялаг.
Экологи.
Чансааг гаргах статистик баримтыг НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Gallup, Economist Intelligence Unit, IDC, Pyramid Research зэрэг хүрээлэнгүүдээс авдаг байна. 
2018 оны хамгийн хөгжин цэцэглэж байгаа орноор Норвеги, Шинэ Зеланд, Финланд, Швейцарь, Дани улсууд шалгарлаа. Шинжээчид Норвегид аюулгүй байдал дээд хэмжээгээр хангагдсан бол Финландад боловсрол, засгийн удирдлага сайн гэж дүгнэжээ. 
Өнгөрсөн жил Монгол 67 дугаар байрт жагсаж байсан бол 8 байр ухарсан сөрөг амжилтаар энэ оноо үдэж байна. Хойд хөрш ОХУ 96, урд хөрш Хятад 82 дугаар байрт оржээ. 

ub.life 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан