Зохиолч Ник Харригийн 20 гаруйхан настай “өөртөө” зориулсан зөвлөгөө


Амжилттай бизнесмен, зохиолч Ник Харригийн амьдралын сургамжийг танд хүргэж байна. 
Тэрээр өөрийн Medium хуудсанд “Би саяхан 30 насны босгыг давлаа. Гэвч эргээд харахад хийсэн алдаа надад дэндүү олон юм. Тийм ч учраас 20 гаруйхан настай “өөртөө” зориулан энэ зөвлөгөөг бичиж байна” гэжээ.
1. Аял
Чамд боломж байгаа дээр одоо л аялалд гар. 30 гарсны дараа чи арай өөр газарт, арай илүү цаг зарцуулж, арай үнэтэй зоог барьж, арай үнэтэй зүйлс л хэрэглэнэ. Тиймээс яг одоо бүтэн жил хичээж байгаад аялалд хэрэгтэй мөнгөө цуглуул. Чиний хувьд их мөнгө хэрэг болохгүй надад итгэ.
Тэнд юу байгааг мэдэхгүй байж, юу хиймээр байгаа гэдгээ чи яаж мэдэх билээ? Гэхдээ аялалд явахдаа зүгээр л нэг газар руу явах хэрэггүй. Харин чамд юм сургах, шинийг таниулах, чамайг сорьж чадах тийм газар руу аяла.
2. Бүтээ
Бусдын төлөө залуу насаа зориулна гэдэг хамгийн утгагүй хэрэг. Зөвхөн өөртөө зориул. Чи яаж амьдармаар байгаа гэдгээ одоо л шийдэж чадна. Бусдын санаа бодлыг сонсож байхаар өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэхийг хичээгээрэй.
3. Унш
Өдөр бүр, цаг тутам уншиж бай. Уншиж чадах бүхнээ унш. Гэхдээ мэддэг зүйлээ биш харин хүмүүсийн тухай унш. Хүмүүсийг таньж мэд.
4. Зурагтаас хагацах цаг болсон
Зурагтаа зүгээр л унтраачих, болбол түргэхэн зарж борлуул.
5. Карьер
Карьер хөөх цаг чинь арай болоогүй. Өөрийгөө эхлээд төлөвшүүл.
6. Итгэл
Чиний дотно харилцааг, шинэ санааг, найз нөхдийг чинь үгүй хийсэн ч гэсэн хүнд итгэж сур. Хэн нэгэн чамд итгэхгүй байх шалтгааныг өгөх хүртэл түүнд итгэ. Гэхдээ битгий гэнэн бай. Учир нь зарим хүмүүс чамайг зөвхөн мэхлэхийн тулд амьдардаг юм.
7. Хүмүүс
Хүмүүс бол чиний амьдралд тохиолдох хамгийн сайн хийгээд хамгийн муу бүхний төлөөлөл юм. Зарим нь чамайг амжилтад хүрэхэд тусална. Зарим нь чамайг доош нь татаж, алдахад чинь “тусална”. Ихэнх нь зүгээр. Олонхи нь боломжийн. Зарим нэг гайхалтай.
Тун цөөн хүн амьдралыг чинь үндсээр нь өөрчилнө. Тийм хүмүүсийг хайж ол. Эргэн тойронд чинь толгой эргэм олон найз нөхөд байх шаардлагагүй. Харин чамд ч тус болох, чи ч тэдэнд хэрэг болох тийм хүн л чамд хэрэгтэй.
Учир нь чи найз нөхдөөрөө хүрээлүүлэхийг хүсэх яг тэр мөчид чинь чамайг ихэнх найзууд чинь үл тоомсорлоно.
8. Цаг хугацаа
Цаг хугацаа чамд дахиж хэзээ ч олдохгүй зүйлсийн нэг. Тиймээс итгэл даахгүй хүнтэй битгий хайран цагаа үрээрэй. Чамайг араар тавьдаг бүсгүйд цагаа битгий үр. Чи тэднийг үнэлдэгтэй адил чамайг үнэлж чаддаггүй найзуудад ч цаг зарцуулах шаардлагагүй.
Хэзээ ч битгий цагаасаа хоцор. Бусдын цагийг ч хүндэлж сур. Чи хоцорч байна гэдэг бусдыг үл тоомсорлож байгаа хэрэг. Зарим хүмүүс чамайг хоцроход “За зүгээр дээ” гэж хэлнэ. Гэхдээ тийм биш.
9. Алдаа
Алдаа гэдэг гайхамшиг. Биднийг өндөрлөгт гарахад хамгийн том тус болдог зүйл алдаа. Бүх зүйлд алдаа гаргаж болно. Харин алдаанаасаа суралцах хугацаа богино байх ёстой. Хэрвээ алдаанаасаа суралцахгүй бол чи зөвхөн алдаа л гаргаж байна гэсэн үг. Харин суралцаж байвал чи өсөж дэвжиж, сайжирч байна гэсэн үг. Амжилтын үндэс нь алдаа.
10. Амжилт
Амжилтад хүрэхэд хугацаа гэж үгүй. 20 настайдаа хүрэхгүй гэсэн үг биш. Хэзээ ч хүрэхгүй гэсэн үг бүр ч биш. Хэзээ нэгэн цагт хүрч л таарна. Тэр болтол өөрийгөө хөгжүүлж, боловсорч байх хэрэгтэй.
11. Тэвчээр
Эцэст нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тэвч, итгэ, хүлээ тэгвэл чи амжилтад хүрнэ. Гэхдээ хичээл зүтгэл байхгүй тэвчээд, итгээд, хүлээгээд байж бас болохгүй шүү дээ...

https://www.facebook.com/nachin.sainjargal/posts/2110525625673234
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан