Сүхбаатарын талбайн газрыг банкны барьцаанд ТАВЬСАН vs ТАВИАГҮЙ


Д.Сүхбаатарын талбайн гуравны нэгийг хувь хүний нэр дээр шилжүүлж, банканд барьцаанд тавьсан асуудлаар "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн" ТББ-аас өчигдөр мэдээлэл хийсэн. 
Тодруулбал, Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Гаднынхан ирэхэд хүндэтгэл үзүүлдэг улс орны бахархалт газар болсон талбайг ингэж хэн нэгэн хүний нэр дээр шилжүүлэн банканд барьцаанд тавьж болохгүй. Өөрөөр хэлбэл, Д.Сүхбаатарын талбайн 50 хувийг Ю БИ КОНСТРАКШН ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2006 оны тавдугаар сарын нэгний өдрийн 215 захирамжийн дагуу Д.Эрдэнэбилэгийн мэдэлд хууль бусаар шилжүүлсэн байна. Үүгээр зогсохгүй Улаанбаатар хотын банканд гурван удаа барьцаанд тавьсан байна" гэсэн юм.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, "Сүхбаатарын талбайн урд талын талбайг газар доорх гараж болон дээрээ усан оргилууртай тохижилт бүхий талбай барих гэсэн захирамжтай байсан. Нийслэлийн Засаг даргаас энэ газар дээр ийм төрлийн ажил хийх шаардлагагүй тул тус захирамжийг хүчингүй болгох захирамж гаргасан байгаа. Барьцаанд байгаа гэсэн асуудал байхгүй" гэх тайлбарыг өгчээ.
Т.Гэрэл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан