Хүчирхийлэл үйлдэж байсан иргэдийг улс орондоо нэвтрүүлэхийг хориглож байна


Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж, 12 сарын хугацаанд хоригдож байсан жуулчдын визийг Австралийн эрх баригчид цуцалж байна. Ийм зүйл ангиар шийтгэгдэж байсан хэдий ч Австрали улсыг хэдийнээ зорин аялж байгаа хүмүүсийг улс орноосоо албадан гаргахыг хатуу сануулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл ангиар шийтгэгдэж байсан иргэдэд ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг заасан нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн 2 дугаар сарын сүүлчээр оруулсан байна.
Австралийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хүрээлэнгийн мэдээлснээр, тус улсын 6 эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн хийгээд бэлгийн хүчирхийлэлд өртдөг аж. Эдгээр эмэгтэйн тал гаруй хувийг хамтрагч нь хүчирхийлсэн байна.
"Эмэгтэй хүн бүр, хүүхэд бүр манай улсад аюулгүй байх эрхтэй” хэмээн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагыг үүсгэн байгуулагчНиколь Эдвардсмэдэгджээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан